sonin.mn
Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутагт тус сумын харьяат иргэн М /26 настай, эрэгтэй/, А /21 настай, эрэгтэй/ нар сонгууль өгөөд буцах замдаа тус багийн Цагдууртай голын усанд осолджээ.
 
Дуудлагын дагуу өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газар,  Булган сумын Гал унтраах, аврах 38 дугаар ангийн албан хаагчид орон нутгийн иргэд нийт  22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  тус багаас 10 км-ийн зайд “Билчир”-ийн гарамнаас иргэн М-ийн цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
 
Мөн Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутагт байх “Тээг толгой” усан цахилгаан станцын хясаанаас хүрхрээний усанд тус сумын харъяат иргэн М /26 настай, эрэгтэй/ унасан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг