sonin.mn
УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрог, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга,,  8 дугаар тойрогт нэр дэвшсэн Д.Ганбат нар Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд өнөөдөр гомдол гаргасан байна.
 
Тэд "царцаа"-ны асуудлаар шүүхийн шийдвэр гарах хүртэл УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт урьдчилсан байдлаар ялалт байгуулж, түр үнэмлэхээ гардан аваад буй Л.Элдэв-Очир, 8 дугаар тойрогт ялалт байгуулаад буй М.Билэгт, 7 дугаар тойрогт ялсан олонхийн санал авсан Г.Занданшатар нарын түр үнэмлэхийг хүчингүй болгох хүсэлт гаргасан байна.
 
Сонгуулийн өмнө, Бүртгэл стасистикийн газраас хийсэн мэдээлэлд улсын хэмжээнд дөрвөн аймаг руу иргэд хамгийн их шилжилт хөдөлгөөн хийснийг дурдсан. Тодруулбал, Архангай аймаг руу 1341, Баянхонгор руу 2260, Увс руу 3300, Хөвсгөл руу 2985 сонгогч Улаанбаатараас шилжин очжээ. Энэ үеэрээ  Х.Баттулга : "МАН төрийн эргэлт шахуу юм хийлээ.  Энэ их мөнгө хаанаас орж ирсэнийг бид шалгах ёстой. Мөнгө маш их тараасан. Н.Алтанхуяг унаж байх жишээтэй, нөгөө хүн нь юу хийсэн юм? Ж.Батсуурь гэхэд Сүхбаатар аймагтаа ямар их юм хийлээ, гэхэд нэг Улаан гээд уяачид унах жишээтэй. Хэнтий аймаг гээд байна. Засаг дарга нь маш их юм хийсэн. Гэтэл 29 настай нэг хүүхэд зүгээр гэртээ сууж байгаад гарчих жишээтэй..." хэмээсэн юм.
 
Э.Мягмар