sonin.mn
Увс аймгийн харьяат иргэд нийслэлд адуу хулгайлж нядалж байгаад баригдлаа. Сонгинохайрхан дүүргийн Зүүн Баян Уулын нэгэн тоот хашаанд хулгайн адуу байгаа гэх мэдээллийг цагдаа нар авч шалгажээ.
 
Шалгалтаар тус тоотод оршин судаг 32 настай О Увс аймгийн харьяат хоёр залуутай бүлэглэн хулгайн адуу нядалж байжээ. Тэд Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаас хамар халзан хар азарага, хул, хул алаг, буурал зүсмийн дөрвөн тооны адуу хулгайлан хул зүсмийн адууг нядалж байсныг илрүүлжээ.
 
Б.ЭНХ
Эх сурвалж: