sonin.mn
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ-т өчигдөр зам тээврийн ослын 191 дуудлага бүртгэгдэн, 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн.
 
Тухайлбал БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 2-р эмнэлгийн урд замд Ө нь унадаг дугуй унаж хөдөлгөөд оролцохдоо Эрдэм транс ХХК-ны Aero City-540 маркийн Б жолоочтой автобустай шүргэлцэж унадаг дугуй унаж яван 40 настай эрэгтэй Ө гэмтээсэн байна.
 
ХУД-ийн нутаг Үйлдвэрийн гудамж МАХН-ын байрны хойд гарцанд N.Tida  маркийн авто машины жолооч  Ц нь  Honda bgj[nay У жолоочтой мотоцикльтой мөргөлдөж жолооч 43 настай эрэгтэй У гэмтжээ.
 
Үүнээс гадна амралт зугаалгаар хөдөө орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хурд хэтрүүлэхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрэглэж хэвших, гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа сайтар ханган бусдын хөдөлгөөнд саад учруулалгүй анхаарал болгоомжтой дүрмээ биелүүлж замын хөдөлгөөнд оролцохыг жолооч нарт зөвлөж байна.
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг