sonin.mn
ЛОНДОН. /Prensa Latina/. Байгаль хамгаалагчдын аминд хүрсэн хэргийн тоо 2015 онд нэмэгдсэн явдлыг “Global Witness” ТББ зэмлэн буруушаалаа. Өнгөрсөн онд дунджаар 48 цагт тутамд нэг байгаль хамгаалагч амиа алдаж байжээ.
 
“Global Witness”-ийн хамгийн сүүлд гаргасан “Аюлтай газар” тайланд дурдсанаар, 2015 онд 185 байгаль орчин хамгаалагч амь үрэгдсэн байна. Тэд хор хөнөөлттэй үйлдвэрлэлийг эсэргүүцэн газар, ой болон гол нуураа хамгаалж яваад амиа алджээ. Бразил болон Филипппинд байгаль хамгаалагчдын амийг хөнөөсөн хэргүүд хамгийн олноор гарсан байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг