sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотоос баруун зүгт орших Сагамихара хотын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн газар руу хутгаар зэвсэглэсэн этгээд дайран орж, 15 хүнийг хөнөөж, 20 орчим хүнийг шархдуулжээ.
 
Цагдаа нарын мэдэгдсэнээр, өчигдөр шөнийн 2:30 цагийн үед “Цүкүи Ямаюри” асрамжийн газрын нэгэн ажилтан “хутгатай этгээд асрамжийн газар руу дайран орж ирлээ” гэсэн дуудлага өгсөн байна.
 
Шөнийн 03:00 цагийн үед сэжигтэн болох 26 настай Сатоши Үемацү тус хотын цагдаагийн газарт өөрөө очин хэргээ хүлээсэн байна. Цагдаа нар түүнийг саатуулаад байгаа аж.
 
Цагдаа нар хэлэхдээ “энэ этгээд тус асрамжийн газарт урьд нь ажилладаг байсан” гэлээ. Сэжигтэн этгээд мэдүүлэг өгөхдөө “хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг алга болгохыг хүсч байсан учраас ийм хэрэг хийсэн” гэжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг