sonin.mn
Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр зам тээврийн ослын 207 дуудлага ирж, 9 хүн хүнд, хөнгөн гэмтсэний тав нь хүүхэд байв.
 
Тодруулбал нэг өдрийн дотор зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн нутаг Москва хороолол 131-р байрны урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь 6 хүүг мөргөж гэмтээн, ослын газрыг орхин зутгаасан хэрэг гарчээ.
 
Хэдий сургууль, цэцэрлэг амарсан ч хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол буурахгүй байгаа юм. Тиймээс эцэг эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг нь хэрэглэж хэвшихийг анхааруулж байна. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг