sonin.mn
Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, “HДTM” ХХК-ийн Төмрийн үйлдвэрийн хөргөлтийн байгууламж дахь усанд хүн живсэн хэрэг гарчээ. 
Уг дуудлага өчигдөр 14.13 цагт ирж, Онцгой байдлын нийт 20 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллан тус компанийн ажилтан А /20 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Мөн өчигдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Тэнгэрийн энерги” амралтын газрын урд “Туул” голд хүн осолдсон дуудлагын мөрөөр 12 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр аврах, эрэн хайх ажиллагаа явуулж байна. Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутаг “Увс” нуурт 27 настай, эрэгтэй Ө энэ сарын 15-нд осолдсоныг мөн эрэн хайж байна. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг