sonin.mn
Гандантэгчинлэн хийдэд өчигдөр орой хулгайч орж бурхан алдагдсан хэрэг гарсан ч цагдаагийн байгууллагынхан шуурхай илрүүлжээ. Хулгайч тус хийдийн оройн "Жүд" дацанд 22.00-22.30 цагийн хооронд нэвтэрсэн бөгөөд гуулин бурхан хулгайлсан байна.
 
Хэргийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд орших суух 32 настай Б бусадтай бүлэглэн үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа юм байна. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.