sonin.mn
Цагдаагийн байгууллагад хар тамхи мансууруулах төрлийн бодистой холбоотой нэг гэмт хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, СХД-11 "Хүчдэлийн 2-р гудамжинд цагдаагийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ сэжиг бүхий этгээдийг саатуулан шалгасан байна.
 
Архангай аймгийн Цэцэрлэг сумын харьяат О /эр.24н/ гэгч нь биедээ гялгар уутанд ногоон өнгийн хатаасан хурц үнэртэй өвс, цагаан өнгийн гаанс зэрэг эд зүйл авч явсныг хураан авчээ.
 
Өнгөрсөн долоо хоногт мөн хар тамхи мансууруулах бодис зарж борлуулах гэж байсан бүлэг этгээдийг саатуулан Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байгаа билээ.