sonin.mn
ЦЕГ-ын ХМТ-д өнөөдөр цагдаагийн байгууллагаас ломбардыг шалгасан тухайгаа мэдээллээ.
 
Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс  удаа дараагийн их хэмжээний хулгай хийсэн гурван бүлгийг илрүүлж, мөрдөн шалгахдаа ломбардыг шалгах шаардлагатай болсон байна. Дээрх гэмт этгээдүүд 40 гаруй удаа орон байрны хулгай хийхдээ зурагт, хөргөгч, компьютер гэх мэт электрон бараагаа ломбардад хямд үнээр борлуулдаг болжээ.илэрчээ. Цагдаагийнхан илрүүлсэн  барааг хохирогч нарт нь буцаан олгож байгаа гэдгээ мэдэгдэв. Цаашид ломбардуудыг сайтар шалгах болсныг ч хэлэв. Хулгайлчдыг ийнхүү ивээдэг газар нь ломбард болсныг цагдаа нар илчлээд байна.
 
Бас цагдаагийн мэдээлэлд халаасны хулгайч нар гар утасны 3-4 дэлгүүр ухаж, 100 гаруй утас хулгайлсныг илрүүлснээ дурдлаа. Гэмт хэрэгтнүүд хулгайлсан утсаа гар утас борлуулдаг нэгдсэн фэйсбүүк хуудас нээж, түүгээрээ дамжуулан бусдад борлуулсан байна. Иргэд  Фэйсбүүк хуудсаар гар утас худалдан авахгүй байхыг ч иргэдэд анхааруулж байна.
 
Мөн хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан  Нарантуул, Сандэй худалдааны төвүүд, Багшийн дээдийн автобусны буудал зэрэг газруудад хулгай их гарах болсон тул цагдаагийн хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байгаагаас гадна иргэдийн хөл ихтэй автобусны буудал, худалдааны төв, их, дээд сургуулиудын ойролцоох гудамжуудад хөдөлгөөнт  камерыг ч байрлулуснаа энэ үеэр мэдээлэв.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг