“Wall street journal” сэтгүүлд тоймч Жулие Вернау “Өртэй Монголоос хөрөнгө оруулагчид зуггаж байна” гэх гарчигтай нийтлэл бичжээ. Тус нийтлэлийн өмнөтгөлд “Байгалийн баялагтай Монгол ганцаардаж хоцорлоо” хэмээн онцолсон байна. Монголын эдийн засгийн нөхцөл байдлын тухай уг нийтлэлийг бүрэн эхээр нь хөрвүүлэн хүргэе.
Дэлхийд хөрөнгө оруулагчдын шинэ гарц олж харж чадаагүй нэгэн булан байдаг. Тэр нь тэрслүү Монгол. Алт, зэсний ашиглаагүй арвин их нөөцтэй, дэлхийн хамгийн сийрэг хүн амтай тус улс хөрөнгө оруулагчдын “сонирхлын төв" болж байсан цаг саяхан.
Өнгөрсөн долоодугаар сард түүхийн эдийн үнэ сэргэсэн ч хөгжингүй орнуудад гаргасан бондын өгөөж сөрөг дүнтэй гарч, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасантай холбоотойгоор хөрөнгө оруулагчид зугтаж, тухайн сардаа Монголын өрийн хэмжээ зургаан хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ.
Наймдугаар сард Монголын Сангийн сайд дотоодын нийт бүтээгдэхүүний 55 хувиас хэтрүүлж болохгүй өрийн тааз 78 хувьд хүрч тавьсан зорилгоос нь хол тасархай зөрсөн талаар мэдээлсэн. Энэ нь Монголын зах зээлд валютын ханш огцом унахад нөлөөлж, үнэт цаас зарах хөдөлгөөн огцом идэвхжсэн юм.
Өнгөрсөн сард гэхэд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7.7 хувиар унаж, монгол төгрөг хөгжиж буй орнууд дунд хамгийн сул валютаар тодорлоо. Олон улсыи санхүүгийн хүрээлэнгийн Ази номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Бежоё Дас Гуптай “Саяхныг хүртэл Монгол Улс дэлхийн зах зээлийн хамгийн “хонгорхон” нь байлаа. Мэдээж тэд юу ч буруу хийгээгүй. Гэхдээ зах зээлээ богино хугацаанд хэвийн болгохын тулд хүнд газардах нь тодорхой” гэжээ.
Түүнчлэн “Хаягдсан нь үнэн ч яахаа алдчихсан гэж хэлэхэд эрт байна. Өрийн дарамтаасаа салчихвал хөрөнгө оруулагчид эргэж харах итгэлийн гэрэл асч болох байх" хэмээн онцолж байсан. 2011 онд зэс, алт, төмрийн ханш өссөнтэй холбоотойгоор тус улсын эдийн засаг огцом өсч 17 хувьд хүрч, дэлхийн хамгийн хурдацтай өсөлттэй улс болж байв. Огцом өсөлтийн анивчаад өнгөрөх гэрэлд BlackRock Inc., Franklin Templeton, Goldman Sachs Group Inc, UBS Global Asset Management зэрэг компаниуд тус улсад харамгүй хөрөнгө оруулсан байдаг. Монголын гадаад өр 2015 он хүртэлх таван жилд 264 хувиар өссөн гэсэн судалгаа бий. Оны эхний хагас жилийн байдлаар 11.8 тэрбумын турьхан эдийн засагтай Монголын гадаад өр 22.6 тэрбумд хүрчээ.
21 аймагт хатуу хучилттай зам тавихаар төсөвлөсөн 580 сая ам.доллар бондын өрөө ирэх жил төлөх ёстой. Ирэх 2017 онд төр, хувийн хэвшлийн нийлсэн хоёр тэрбум ам.долларын өртэй гэж ОУВС-ийн мэдэгдэлд тэмдэглэсэн байгааг хөрөнгө оруулагчид олж үзэх боломжтой юм. Хөрөнгө оруулагчдын гол найдвар нь эдийн засгийн өсөлтийн ихэнх хувийг бүрдүүлдэг алт, зэсний уурхай болж хувираад байна.
2015 оны арванхоёрдугаар сард Монголын Засгийн газар “Рио тинто” компанитай 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн гэрээ үзэглэсэн. Гэвч төслийн хоёр дахь шат болох Оюутолгойн хөгжлийн ажил удааширч, санхүүжилтын хугацаа хэд хэдэн удаа хойшилсон нь Монгол Улс, олборлогч хооронд маргаан үүсгэсэн юм. Хоёр тал маргалдаж байх зуур зэсийн үнэ хоёр дахин унасан.
Улс орны эдийн засгийн нөхцөл байдал улам дордож, өнгөрсөн сараас Засгийн газраас амь тариа хэлбэрийн яаралтай тусламжийн арга хэмжээг авч эхлээд байна. Өнгөрсөн сард Засгийн газар төсвийн зарим зардлыг танаж, бодлогын хүүгээ 4.5 хувиар өсгөжээ. Энэ нь Moody’s болон Standard & Poor’s зэрэг олон улсын үнэлгээний агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин бууруулж “хог”-ийн ангилалд оруулсан байна. “Aberdeen Asset Management’’-ийн хөрөнгийн менежер Кевин Дали “Хэрвээ Монгол Улс ОУВС-ийн тусламжийг авах юм бол хөрөнгө оруулагчдын итгэл эргээд сэргэнэ” хэмээн онцлов. Олон улсын валютын сангийнхан өнгөрсөн сард Монголд ирээд буцсан байдаг.
Түүнчлэн Олон улсын эдийн засгийн институтын багаас “Монгол Улс хөгжингүй орнуудаас хамгийн хэцүү зах зээлтэй орон. Оны эхний найман сарын байдлаар 80 тэрбум ам.долларыг хөгжиж буй орны зах зээлд оруулсан. Наймдугаар сард ам.долларын зээл 14.7 хувиар өссөн” гэжээ. Өнгөрсөн онд Монгол Улсын нийт экспортын 49 хувийг зэсийн нийлүүлэлт эзэлсэн байдаг. Энэ мэт ганц түүхий эдээс хамааралтай орон өндөр эрсдэлтэй тулгарах юм.
А.Даваахүүү
Эх сурвалж :”Монголын үнэн” сонин
Сэтгэгдэл0
MAH арайчдээ. Ард түмнээр ингэж тоглож болохгүй шүү.
Тархи – Зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, даралт, хуян зэргийг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. (МУ-д 11 дэх жилдээ борлуулагдаж байгаа) Курс нь: 3 сар - 660’000төг, сараар хэрэглэх - 220’000төг. Утас: 96665038. Танилцуулах бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
202.9.41.238 аа чи ямар ядаргаатай шаар вэ дандаа бусдад бураагаа тохсон үнэнийг гуйвуулсан бичих юм. Сүүлийн 4 жил АНы хууль зөрчсөн үйлдэлүүдийг өмөөрч ирсэн. Чи Монголыг өөрийнхөө АН шиг тарсан бутарсан хоорондоо хэрэлдсэн бүлэг дээрэмчдийн гарт орсон улс орон болгох гээд байна даа Тэр бүтэхгүй чи явж ажил хий ажил хийж суур
Хөрөнгө оруулалтыг хөөсөн гол толгойлогч МАН ын ЗанданШатар шүү дээ 2012 онд МАН сонгуульд ялагдахаа мэдэнгүүт ЗанданШатар Хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль гэгчийг батлуулж минэтэй бөмбөг үлдээж Америк руу сургууль сурах нэрээр зугтсан шүү дээ энэ хуулиас болж жил ирэх тутам багасах болсон
ahmad ueiinhnii buteesen buhniig uguisgej, hooson chaljij, ichih nuurgui avirladag humuus bol 60-70 aad oniihon shuu dee,..mongol hunii tolovshil,humuujild bj bolomjgui uildeliig edgeer onuudaas l ehleltei humuus hiisen bdag,30,40,50-aad oniihon bol yav ch iim yumiig hiij zurhlehgui, odoo ch ted zurhlehgui,mongoliin ard tumen odoo bugdiig meddeg bolson shuu dee,..60-aad oniihon 1990 ond 30-aad nastai zaluuchuud bsan ,...ted bugdeeree naimaa hiij ehlesen bdag ,..getel 50-aad oniihon ongorson 26 jild toriinhoo toloo ajillasaar bgaad l tetgevertee garsan bdag,tor tomor nuuree uzuulj,uls orniig suitgej bsan ue ueiin humuust toriin halamj,tetgever tetgemjnees ni tatgalzah yostoi,ted bugdeeree uls ornoo solongost ,hujaad naimaa hiij busdiin ediin zasgiig demjij eh ornoo suiruulsen bdag shuu dee,..ted odoo ur huuhduudee ondor alband tomiluuljchih sanaatai uhen hatan zutgej bna,tednii shunal duusna gej bdagguig haruulj bgaa ene tsag ued tor zasag havtgairuulan tsalin hols tetgever tetgemj ,huuhdiin mongo taraahgui bh yostoi, tor tumendee zutgej yavsan ni hedhen bdag bhad ,huviin erh ashgaa bodoj ajlaa hiihgui naimaand guij bsan nohduud bol uls ornoo bodoj bgaagui gedeg ni oilgomjtoi shuu dee
Зохиол бичих гээд ядчих юм аа. Чи ямар ядаргаатай шаар вэ дандаа бусдад бураагаа тохсон үнэнийг гуйвуулсан бичих юм. Сүүлийн 4 жил АНы хууль зөрчсөн үйлдэлүүдийг өмөөрч ирсэн. Чи Монголыг өөрийнхөө АН шиг тарсан бутарсан хоорондоо хэрэлдсэн бүлэг дээрэмчдийн гарт орсон улс орон болгох гээд байна даа Тэр бүтэхгүй чи явж ажил хий ажил хийж суур
AN iinhan gants amidraad uhne geek ideed uugaal teneel ACEM daal mgl pad sh de.
АН-ын тарьсан гай, балгаас болж эх орны маань нэр хүнд унаж, ЭЗ-т маш муугаар нөлөөлж байна. АН-ын удирдлагууд гэж өөрсдийгөө нэрийдсэн хэдэн гайтай юмнууд өнгөрсөн 4 жилд улс орныг маань ийм муухайгаар хорлолоо доо, арчаагүй амьтад
элбэгдоржоос төсөвт орох байсан 35 тэрбумыг авч төсөвт хийх хэрэгтэй байна даа.
Uher mongolchuud iin jinhene tsaraigiin odoo neg bish medej avsan baij taaraa. Iim dampuu maluudtai eruul uhaantaai hun yugej business hiihev! Eswel hulhidana, ugui bol hulgaalna, alchih ch medene. Holhon toirj yabsan ni deer,
Хөрөнгө оруулагч зугатлаа барилаа гэдэг бол тоглоом шүү, оюу толгойгоос өөр нэг их хөрөнгө оруулагч угаасаа орж ирээд ч үгүй, хятадуудад лиценз авч өгөхөөр хуйвалдсан баахан канадын хульхи компани орж ирээд монголын хахуулчин дарга нарт хахуулыг нь өгч, лицензээ аваад хятадуудад зараадгараад явцгаасан. Ажлаа дуусгаад гараад явсан гэсэн үг.Тэрний дараа монголоос хөрөнгө оруулагч гарч явсан гэдэг яриа бол ердөөсөө рио тинто болон тэдний еврей эздээс монголчуудыг дуулгавартай болгох зорилгот ой тоглоом байсан. Одоо тэд дахиад ийм юм ярьж байгаа бол нэлээн нухацтай юм хийхээр бодож байна гэсэн үг.Валютын сан их заваан тоглоом хийнэ ээ. Зугатлаа гэнэ үү.Монголын ямар чухал салбарт ямар чухал хөрөнгө ороод ирчихсэн байсан юм? ОТ-ээс оор нухацтай юм байгаагүй юу.Том тоглогчын дохиураар дуулдаг жижг тоглогчид байсан ажлаа хийгээд шангаа аваад гараад явсан.
Хөрөнгө оруулагч зугатлаа барилаа гэдэг бол тоглоом шүү, оюу толгойгоос өөр нэг их хөрөнгө оруулагч угаасаа орж ирээд ч үгүй, хятадуудад лиценз авч өгөхөөр хуйвалдсан баахан канадын хульхи компани орж ирээд монголын хахуулчин дарга нарт хахуулыг нь өгч, лицензээ аваад хятадуудад зараад гараад явцгаасан. Ажлаа дуусгаад гараад явсан гэсэн үг.Тэрний дараа монголоос хөрөнгө оруулагч гарч явсан гэдэг яриа бол ердөөсөө рио тинто болон тэдний еврей эздээс монголчуудыг дуулгавартай болгох зорилгот ой тоглоом байсан. Одоо тэд дахиад ийм юм ярьж байгаа бол нэлээн нухацтай юм хийхээр бодож байна гэсэн үг.Валютын сан их заваан тоглоом хийнэ ээ. Зугатлаа гэнэ үү.Монголын ямар чухал салбарт ямар чухал хөрөнгө ороод ирчихсэн байсан юм? ОТ-ээс оор нухацтай юм байсан уу?.Том тоглогчын дохиураар дуулдаг жижиг тоглогчид баахан шоудаж байгаад,ажлаа хийгээд шангаа аваад гараад явсан.
Монголчууд зээл авлаа. . . .эргэж төлөх тухай ямар ч ойлголт байхгүй.Тэд маш баларлаг эртний хүмүүсийн зан үйлдэлтэй .Маш тарган цадаж үзээгүй тааралдсан юмаа иддэг.
МАНАН арилах ганц зам үлдэж дээ
Тэдний зов. Монгол хумууст итгэх хэрэггуй л байдаг юм даа.
Suuld n amaa barih