sonin.mn
Замын цагдаагийн газрын ЖШУХ-т өчигдөр зам тээврийн ослын 269 дуудлага бүртгэгдэж,16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.
 
Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 4 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртжээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг Доржийн гудамж, Газарчин дээд сургуулийн хойд 13-р гудамжинд T.Kluger  маркийн авто машины жолооч Ү нь унадаг дугуй  унаж явсан 08 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг Дэнжийн мянгын зам, Зам гүүрийн авто баазын урд замд Монкара ХХК-ны H.Aero City  маркийн автобусны жолооч Б нь зорчигч 24 настай эмэгтэй О-г унагаж гэмтээсэн.
 
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажиллажээ.
 
Н.Туяа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг