sonin.mn
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр бүтэн өдөр хуралдаж тусгай албаны ажилтнууд нэгнийхээ амь насыг хөнөөсөн гэмт хэргийг хянан хэлэлцсэн юм.
 
Өдөржин хуралдсан шүүх хуралдаанаас Н.Цэрэнчимэдийг Эрүүгийн хуулийн 91.2.2-т заасан зүйл ангиар буруутгаж чанга дэглэмтэй хорих ангид 20 жил, Төмөрбаатар, Батзориг нарыг жирийн дэглэмтэй хорих ангид тус бүр 3.1 жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.Өнгөрсөн жил буюу 2015 оны 10 дугаар сард тусгай албаны 3 ажилтан хоёр найзын хамт Элитийн батальоны дэд ахлагч Ууганбаатарыг зодсоны улмаас амиа алдсан хэрэг гарсан. Тус хэргийг шүүх хурал 5 удаа хойшилсон ч  энэ удаа хэргийг эцэслэн шийдвэрлэв.  
 
Ж.Батсайхан
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг