sonin.mn
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Данзанг өчигдөр Авлигатай тэмцэх газраас баривчилж, цагдан хорьсон байна.
 
Түүнийг ЗХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.
 
Уг хэрэгтэй холбогдуулан Г.Дэнзэнг гурван сар орчим цагдан хорьж байсан бөгөөд тэрбээр эсэргүүцлээ илэрхийлж өлсгөлөн зарласны улмаас бие нь муудан эмнэлэгт хүргэгдэж байсан юм. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж явсаар шинэ баримт гарч ирснээр ийнхүү АТГ-аас Баянзүрх дүүргийн шүүгч С.Батжаргалын захирамжаар баривчилжээ. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг