sonin.mn
Монгол Улсын иргэн Н энэ сарын 13-нд хар тамхи хэрэглэсэн хэрэгт сэжиглэгдэн Эрээн хотын цагдаагийн газарт саатуулагджээ.
 
Түүнийг “БНХАУ-ын Нийгмийн хэв журмыг сахин хамгаалах” тухай хуулийн 72-р зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн 15 хоногийн хугацаатай албадан саатуулжээ. Эрээн дэх Консулын газар иргэнийхээ эрхийг хамгаалах чиглэлээр БНХАУ-ын Цагдаагийн газартай хамтран ажиллаж байна. Мөн ГХЯ-ны Консулын газар Н-ын ар гэрийнхэнд тогтмол мэдээлэл өгч байгаа аж.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг