sonin.mn
Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгуулж тогтоолгохоор Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Авлигатай тэмцэх газарт холбогдох материалыг шилжүүлжээ.
 
АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалд илгээсэн 1-1/1059 албан тоотод "ОХУ-ын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих "Ростек" корпорацийн "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон "Монголросцветмет" ХХК-д эзэмшиж байсан 49 /дөчин ес/ хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан шийдвэр гаргуулсан эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаа нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн эсэх, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн эсэх байдлыг шалгуулж тогтоолгохоор материалыг шилжүүллээ" гэсэн байна. Мөн уг албан бичгийн хамт холбогдох 2 хуудас материалыг илгээжээ.
 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг