sonin.mn
Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс энэ сарын 17-ны байдлаар хилийн чанадад манай улсын 270 иргэн гэмт хэрэгт холбогджээ.
 
Мөн 13 улсад нийт 163 монгол иргэн ял эдэлж байгаа юм байна. Түүнчлэн эхний 10 сарын байдлаар хилийн чанадад 52 иргэн нас барсан бөгөөд тэдгээрийн төрөл төрөгсдөд мэдэгдэх, тэдэнд тухайн улсын виз авахад туслах, шарил, чандрыг эх оронд нь авчруулах арга замын талаар ГХЯ болон холбогдох албанаас зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан аж.
 
Энэхүү статистик тоог оны эцэст нэгдсэн байдлаар нэгтгэн гаргах гэнэ.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг