sonin.mn
БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрынхан анхаарал хандуулж ажилласны дүнд санамсаргүй байдлаар хар тамхины хэрэгт холбогдсон 2 иргэнийг нутаг буцаажээ.
 
Тодруулбал, энэ оны 4 дүгээр сард БНХАУ-ын Бээжин хотоос хар тамхи, мансууруулах бодис худалдан авч, Эрээн хот руу тээвэрлэсэн гэмт хэрэгт 8 иргэн сэжиглэгдэн цагдан хоригдсон аж. Тэдгээр 8 иргэний хоёрынх нь цагдан хоригдсо нхугацааг ял эдэлсэнд тооцуулж ийнхүү нутаг буцаасан байна.
Мөн энэ оны хоёрдугаар сарын 1-нд Шилийн гол аймгийн Зүүн хатавчийн боомтын Гаалийн хашаанд манай улсын иргэдийн өвс ачсан том оврын 12 машин шатсан асуудал гарсан. Уг асуудалд тус Консулын газрынхан шуурхай арга хэмжээ авч, хохирлыг бүрэн барагдуулсан байна.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг