sonin.mn
Хөвсгөл аймгийн аймгийн Цагдаагийн газраас гарсан ажлын хэсэг  өчигдөр сахиус хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ.
 
Энэ хэргийг А. Б нар бусадтай бүлэглэж үйлдсэн байна. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Гандан Дамчолин” хийдэд аравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө хулгайч орж, нутгийнхны шүтээн Хар морьт сахиус алдагдсан. Хулгайн мөрөөр цагдаагийн мөрдөх хэсэг гарч ажилласан юм.  Хар морьт сахиусыг 1750-иад оны үед  Тосонцэнгэл сумын ахмадууд ӨМӨЗО-ны Хөхнуураас залж ирсэн ажээ.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг