ЗХШУТ-д өчигдрийн байдлаар зам тээврийн ослын 183 дуудлага ирж дөрвөн хүн хүнд, хөнгөн гэмтэж, нэг хүн амиа алдсан мэдээ байна.
Согтуугаар машин жолоодсон 26 жолоочийг саатуулжээ. Ноцтой нэг хэрэг гарсан нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт согтуу жолооч айлын гэр дайрч, нэг хүн амь хохироогоод зугтсан хэрэг гарчээ. Тус сумын Цагаан хад гэх газарт байх цайны гэрийг мөргөснөөс 46 настай Ц гэх эмэгтэй амиа алджээ. Хэргийн газрыг орхин зугтсан согтуу жолоочийг ЗЦГ шалгаж байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0