sonin.mn
Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн цахим орчинд гадныхантай танилцаж, улмаар уулзан сүрдүүлж, дээрэмдсэн бүлэг этгээдийг илрүүлсэн байна.
 
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй А /эр.23.н/, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны М /эр.34.н/ Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны иргэн С /эр.28.н/ нарыг саатуулжээ. Тэд урьдчилан үгсэн тохиролцож, гадаадын иргэнтэй цахимаар танилцжээ. Улмаар уулзаж,  айлган сүрдүүлж их хэмжээний мөнгө, эд зүйлийг нь дээрэмдсэн байна.
 
Одоогоор хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн шалгаж эхэлжээ. Үүнээс өмнө цахим орчинд 20 иргэнийг залилан мэхэлсэн 20 настай Б-г саатуулан шалгаж байгаа. Б нь интернет орчинд бусдын фейсбүүк хаягийн нууц үгийг хууль бусаар олж аван, түүгээрээ 12 удаагийн үйлдлээр нийт 20 иргэнээс бага бус хэмжээний учруулж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн юм. Энэ хэргийг Хан Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг