sonin.mn
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүд өнөөдөр тус дүүргийн Сонгуулийн хороонд шаардлага хүргүүлжээ. 
 
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Саналаа өгөөгүй сонгогчийн нэрсийн жагсаалтыг улс төрийн нам эвслүүд хүсэлтээ гаргаад авч болно” гэж өчигдөр мэдэгдсэн.
 
Энэ мэдэгдлийн дагуу улс төрийн намууд саналаа өгөөгүй сонгогчдын нэрсийн жагсаалтыг авах хүсэлтийг дүүргийнхээ сонгуулийн хороонд гаргасан боловч цагдаагийн хамгаалалт гарган, өгөхгүй байгаа аж. Үүнийг эсэргүүцэж Сонгинохайрхан дүүргийн АН-ынхан өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын үүдэн цуглаан хийж, Сонгуулийн хороондоо шаардлага хүргүүлсэн байна. 
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг