sonin.mn
Үл мэдэгдэх шингэн зүйлийг архи гэж уусны улмаас хордсон өвчтнүүдэд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Дорнод аймагт ажиллаж буй мэргэжлийн багийн эмч нартай цахим хурал хийж, өвчтнүүдийн эмчилгээний талаар санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байгаа талаар манай сайт мэдээлж байсан.
 
Өнөөдөр эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсээс сэтгүүчдэд хандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Урьдчилсан байдлаар “Зөв боломж”ХХК-ийн 23 ажилчинг техникийн спирт уусан байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна. Одоогоор 23 өвчтнийг илрүүлж, 15 өвчтөн эрчимт эмчилгээний тасагт 5 өвчтөнд гемодиализ эмчилгээнд оруулаад байна. Өвчтнүүдийн биеийн байдал тогтворжиж байгаа гэж мэргэжлийн багаас мэдээллээ. Цаашид ард иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх мөн сэрэмжлүүлэг, мэдээллийг эрчимтэй зохион байгуулах талаар мэргэжлийн байгууллагуудад чиглэл өглөө.