sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг өнөөдөр АТГ-аас сэжигтнээр дуудсан бичиг хүргүүлэв.
 
АТГ-аас Н.Алтанхуягт хүргүүлсэн бичигт сэжигтнээр тооцон, мэдүүлэг өгөхийг шаарджээ. АТГ-ын мөрдөн байцаагч Д.Золжаргал  түүнийг  сэжигтнээр тооцсон тухай зарлан дуудах хүргүүлж, хэрэв 16.00 цагт АТГ-т ирэхгүй бол албадан ирүүлэх арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ гэж АТГ-ын эх сурвалжаас мэдээллээ.. АТГ-аас  түүний төрсөн дүү Н.Наранцэцэг болон эгчийнх нь хүүхдийг баривчлан саатуулаад байгаа юм.
 
Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ” агентлаг