sonin.mn
Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар боомтоор  11 дүгээр сарын 30-ны орой их хэмжээний сум оруулж ирснийг нь тус аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч О.О шалгаж илрүүлсэн байна.
 
Эрхүү-Наушк-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр зорчиж Монгол Улсын хилээр нэвтэрсэн иргэн Г-ийн цүнхэнд их хэмжээний майонез, чокопай, сахар байсныг сэжиглэн  үзэхэд их хэмжээний буюу 100 гаруй хайрцаг сум гарчээ. Хайрцаг дотроо винтов зэрэг бууны найман төрлийн 2.000 гаруй сум болох нь тогтоогджээ. Хэргийг Тагнуулын байгууллага шилжүүлэн авч шалгаж байна. Энэхүү хэргийн цаана буу, сумтай холбоотой томоохон гэмт бүлэглэлийн үзүүр байх магадлалтай гэж хууль хяналтынхан үзэж байна. 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг