sonin.mn
Шинэ он солигдох мөчид буюу 2016 оны 12дугаар сарын 31-ний орой Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр  хороонд оршин суугч  Хятад улсын харъяалалтай, 45 настай Ө гэгч 13 настай дагавар хүүхдээ заазуурдан гэмтээж амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэг үйлджээ.
 
Мөн  46 настай иргэн Х-г толгойн тус газар бас л заазуурдаж хүндээр гэмтээсэн байна. Дээрх Ө гэгч нь  хэрэг хийх үедээ согтуу байсан байна. Энэ гэмт хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн  нэгдүгээр хэлтэс мөрдөн  шалгаж байна. 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг