sonin.mn
Баруун дөрвөн замын уулзварт өнгөрсөн шөнө автобус машинтай мөргөлдөж, найман хүн гэмтсэн байна.
 
 “Shaolin” маркийн автобус T.Prius машинтай мөргөлджээ. Ослын үеэр хохирогчдыг яаралтай эмнэлэг рүү шилжүүлсэн байна. Мөн  Цагдаагийн академийн орчимд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн "Daewoo BS 106" маркийн автобус, “Эмсид” ХХК-ны "H. Aero City 540" маркийн машинтай мөргөлдсөний улмаас  дөрвөн хүн гэмтэж бэртжээ. Согтуугаар автомашин жолоодсон 59 жолоочийг саатуулсан гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг