УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд Зоригийн амийг хөнөөлгөсөн захиалагчийн хэргийг тусгаарлан шалгаж эхэлсэн хэмээн Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал мэдээлсэн.
18 жилийн турш С.Зоригийг хэний захиалгаар хэн ямар зорилгоор хөнөөсөн бэ гэдгийг тагнуул, цагдаа, прокурорын байгууллагынхан нэг хэрэгт хамааруулан хамтран шалгасан. Ингээд нотлох баримтуудыг цуглуулж, хэрэгт холбогдсон байж болзошгүй хүмүүсийг сэжигтнээр татаж байцааж байв. Харин жил дөрвөн сарын өмнөөс С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг захиалгаар үйлдсэн гэх этгээдүүдийг олж, баривчлан шинэ оны өмнөхөн шүүх хуралдаан болсон. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялын дээд хэмжээ буюу 24-25 жилийн хорих ялыг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарт оноосон билээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараахан буюу шинэ оны эхний өдрүүдэд Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн тушаалаар Ц.Амгаланбаатар нарын хэргээс аллагын захиалагчийн хэргийг тусгаарлаж, захиалагчийг тогтоох хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчид багтжээ. Харин С.Зориг агсны амь насанд халдсан хэргүүдэд Нийслэлийн прокурорын газар хяналт тавьж, шуурхай шалгаж, шийдвэрлэх үүргийг хүлээсэн байна. Энэ хэргийн шүүхийн шийдвэрт иргэд эргэлзсэн.
Тэгвэл дээрх эргэлзээнд Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал тайлбар хийлээ. Тэрбээр “Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж буруутган шалгаж эхлэх тэр үед тэдэнд хэн захиалга өгсөн бэ гэдгийг давхар шалгаж байсан. Хэргийн захиалагч хэн байв гэдэгт ч нотлох баримтууд ч цуглаж байгаа. Гэхдээ Ц.Амгаланбаатар нарын С.Зоригийг хөнөөс үйлдлийг хэргийн захиалагчаас нь тусгаарлан шалгах шаардлага тулгарсан. Энэ дагуу л 18 жилийн өмнө гарсан хүн амины хэргийг цагдаа, прокурор, тагнуулынхан хамтран шалгасаар байна” гэв.
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Бүх төрлийн ангилсан мах хамгийн хямдаар, үнэгүй хүргэлттэйгээр. 80228801 fb.com/AngilsanMah
Бүх төрлийн ангилсан мах хамгийн хямдаар, үнэгүй хүргэлттэйгээр. 80228801 fb.com/AngilsanMah
За тэгвэл цагдаа ,тагнуулд аа амжилт хүсэе ! Хамгийн их хүлээлт үүсгэсэн хэрэг чинь наадах чинь шүү ! Захиалагчтай гэж алуурчдыг тасалчихаад ,захиалгчдыг нь дурдаагүй болохоор нийгэм буруу хүлээж авах шахсан шүү !
Гозойдог чинь цавиндаа.МАН эрх барьж байгаа цагт яг л захилагч баригдаж харагдана даа.Захиалагчийг хайгаад байх юмгүй.Багабанди, Баяр хоёр.гүйцэтгэгч нь хөлсний орос алуурчин.гэхдээ тэр одоо байхгүй.түүнийг аль хэдий нь алуулчихсан.
хэхэ тэгээд " Титэм үг"- ний эзэн С.Баяр хоёроос айх уу ? хаха 2021 он хүртэл харъя аа ,айн . МАН-ын үед энэ хэргийг шийдэж гоё юм болoх нээ ашгүй , дутуу сэтгэж байнаа найз аа
Батуул мултарваа ингээд...
Тагнуул ,прокурорыхан та нар түүхэн хариуцлагаа үүрч чадах уу тухайн үеийн галын дүгнэлт, тагнуулын улс төрийн аллага гэсэн дүгнэлт Булганы болон бусад хүмүүсийн 35 орчим насны залуучууд гэснийг үгүйсгэж байгаадаа ямар хариуцлага хүлээх вэ та нарын энэ бүх хуйвалдаан хэзээ нэгэн цагт илэрнэ Булган жинхэнэ алуурчинг танина эдгээр хүмүүс биш гэсэн мэдүүлэгийг нууж чадах уу
наад Булган авгайд чинь мөн байсан ч биш ,биш байсан ч мөн гэж хэлэх ямар ч боломж байхгүй болсон яагаад гэвэл өөрөө хэрэгтэн хуйвалдагч болно эсвэл гүүтгэгч болж хувирна . Булганы мэдүүлэг бол хангалттай бус болсон ,3 алуурчин Булганыг гүүжирдэх болон худлаа яриад бна гэвэл Булган яах юм бэ ? Бодож үзсэн үү ? Тийм болохоор энэ хэргийг түргэн шийдвэрлэх нь туйлын зөв гэж бодож байнаа ,цаг нь ч болсон....та бүгдтэй бодол оо л хуваалцлаа
одоо үхсэн Ш.Отгонбилэг захиалагч нь. гүйцэтгэгч нь 16 настай малчин ногоочин охин банди нар .
Uneheer zahialagch ny Otgonbileg biz dee?
одоо 18 жил захиалагчийг хайх байх.Ажлаа хийж чадахгүй зориуд удаадаг худалдагдсан улсуудыг өөрчлөх хэрэгтэй.
Буруу замаар будаа тээгээд байна гээд л хэн хүнгүй хэлээд байгаа юм биш үү? Гүйцэтгэгч,захиалагч бүгд худал, батлагдаагүй, Тархи толгой нь 360 градус эргээтэй???
Их амархан одоо. Талийгаач болсон хүн рүү гүтгээд, жинхэнэ захиалагч нь цэвэр үлдэнэ.
Н.Энхбаярыг хэргийн захиалагч болговол амар ч юм уу? тохох хэрэг олдохгүй зовж байхаар
ХА ХА . МАГАДГҮЙ ШҮҮ
hvzvvgvi tolgoid sanaa ih biildee.daanch enhbayr ni ter ved zohiolchidiin evleliin horoon darga bj
Otgonbileg ihch mongo idsen hulgailsan yr hyyhdyyd saihan amidarch bna erdenetiin buyan gej ger byleeree ih hurling gishyyn
mongoliin shuuhiig gaihaad bhin. ehleed hen zahialsan yagaad hunii amind hurseniig olood daraa ni shiitgedeg yostoi baital ehleed shiitgeed daraa ni hereg bolson undes ni zahialgaar alsan gedegiig oloh geed bdag kk manai mongoliin huuli aillagaa arai l bishee, delhiid baihgui durem jurmaar ajillah yum daa
Хулгайчийг хийсэн үйлдэлд нь ялладаг нь хуулийн жишиг ,оросоор бол состав преступления гэж тодорхойлдог юм. Харин сэдэлт ,агуулга нь бол тусдаа өөр зүйл ангитай асуудал , тийм ч болоод Монгол Улсын шүүхийн засаглал зөв ажиллаж бна гэж хараад бна. Ц.Нямдорж гишүүн аль эсвэл О.Баасанхүү гишүүнээсс асууж болно ш дээ. Монгол Улсын иргэн бол хардаж сэрдэх эрхтэй. . .тийм ч болоод прокурорын байгуулга наад хэргийг чинь салгаж авч үзээд бна ,хэрэгтэнгүүд дарамт шахалтгүй ,хээв нэг тоосон шинжгүй хэрэг ээ хүлээгээд сууж байхад ер нь яах ёстой юм бэ ? Тагнуул ,цагдаа ,шүүх ,прокурорт олон жилийн нийгмиийг доргиосон бугшмал хэргийг илрүүлж өгч байхад харин ч баярлалаа гэж хэлэх ёстой бус уу ? Би л лав өчүүхэн ч тэгж бодохгүй бна !
hhuchin niigem bish 21-r zuun yum hogson shu de mordon baitsaah alba tagnuuliin eronhii gazar porokuror shuuh geed yuy gej heden huniig helmegduuleed suuj bhav de nogooduul chimeeguihen uu tiim yum gej hezee ch bgui
ээ мэдэхгүй итгэхэд бэрх нийгэм шүү
Saihan ulger baina heel hahuuld avtagdsan buzariin prokuror nertei gazar ih zeverlegee hiij huul yarisan hulgaoch gamin haytaduudaas salgah zag boljee zahialgaar alsiin bol zahialsan ezniig ni medehgui hun helmegduulsen zahialgat jujigee zogsoo lalaruudaa
Төрийн 3 өндөрлөг 3 хятад хүний гарт орсон .Одоо өнгөрсөн.
МАН-ын дарга газрын наймаа данжаад одоо сайдын албан тушаалын наймаа эрхэлдэг болсон.
Хэргийг бүхэлд нь хүн гэж үзвэл эхлээд гарыг нь, дараа нь толгойг нь гэж эрэмдэглэж шүүж байцааж ял төлөвлөх нь бүхэлдээ зөв үү. Эхлээд гар хөл болж байсан алуурчдыг дараа нь удирдаж толгойлж байсан толгойлогчдыг нь яллах юм байна. Хэр үнэн юм бэ энэ талаар хөдлөшгүй баримттай мэдээлэл ард түмэндээ өгөх үү. Итгэл үнэмшил багатай байна шүү. Хуулийнхаа хэрэг нуух шаардлага байгаа юм уу. Үнэн зөвийг нь ил гаргаж таслаач ээ.
Yur ni bi ih aztai hun yum 18 jiliin umnu yuu hiisen be geed bariad avbal bi yaaj ch chadahgui bailaa. 18 jiliin umnuh bitii hel 18 honogiin umnu yu hiisenee sanahgui ba. Ter barigdsan 2oos busad buh humuus uund 18 80 nasnii bagtana. uursdiiguu aztaid tootsoj yavah heregtei ch yum shig. Aygui bol 18 jiliin umnu 0 nastai baisan ba geed ch bariad avj magad . Zamiin tsagdaa arai deer ajillahiimaa zasagaas busad ni medguiee. Zuv ch yum shig buruu ch yum shig. Arail unemshilgui yum. Ahiin duu ni hurtel huleen zuvshuuruhgui amid gerch ni hurtel ochihgui baihad . Aihtar murdun baitsaagch nar shuugch prokuror yumaa.
Захиалагчийг нь л хэлчих, тэгэхээр бүх юм байрандаа орно!
Yooy chadvargui medleggui n haragdaj bna. Ard tumen medeed baigaa um bishuu!!!
Энэ бол нэг крөнхийлөгчийн ээлжит хуурамч жүүжжиг байна. Ерөнхий прокурор гэж бас нэг тоглоомын этгээд бна. Хөөрхий хоолоо олж ядаж яваа жоом юмдаа
muur xulgana bolj shivshigee baga delgeerei olon ulsyn parlementiin gazar daraa duugarax baikh ye yeiin xuulychdyg ingej neg avgaitai niilj doromjloj bolokh uu ?
aad jugee boiochee hen ch naadahad chi itgehgui
hezee neg tsagt ene shuugchid hun helmegduulsen hergeer uursduu shiitgegdeh baih daa
Яасан юм ойлгодогүй юм бэ найзуудаа. Захиалагчыг сая заралсан бол маш замбараагүй байдал үүсэх байсан. Хэрэг нь хүнд, 20 жил хүлээлттэй байсан, батүүлээс бусад нь дандаа ман-ыхан, дандаа ерөнхий сайд ерөнхийлөгчид нарын хэмжээний, замд нь маш олон хүн хөнөөгдсөн, гол захиалагч отгонбилэг гэдэг нь бас захиалгаар алагдсан, маш олон хавтаст хэрэг алдагдсан, алтангэрэл мөрөн хурандаа нар, алтанхуяг ерөнхий прокурор зэрэг нь хуйвалдсан, дайрийжав бил үү дээ нэг эмэгтэй прокурор жам есоор бус бас л аллагаар хөнөөгдсөн онц хүнд хэргийн эхний хэсгийг л шийдсэн нь маш том амжилт байлаа гэж бодож байна. Гол судсыг нь барьчлаа. Мэдээж гүйцэтгэгч нар захиалагчидаа хэлэхгүй тийм мөрдөн байцаалт, хэрэг илрүүлэлт гэж байхгүй. Тэдгээр нь бүгд томчууд, одоо л хамгийн айхтар юм эхлэх гэж буй тул бат араанд нь хийж ажиллах нь чухал. Цаг маш их гарна. С.зоригийн аллагаас ч бохир аллага гарахыг үгүйсгэхгүй, олн ч хүн бие биеэ нухаж магадгүй ийм л цэг дээр иржээ. Ял авсан хүмүүс жишим ч үгүй, сандарсан айсан, олон жил аваад эмээсэн ч юмгүй бн лээ.
Отгонбилэг захиалгаар алагдсан гэвэл нуб-н томоохон албан тушаалтнуудыг хамт алсан гэдгээр олон улсын анхааралд орно.Мордон байцаалтын олон нууцыг мэдэцгээж,гэрчуудииг устгаж байсан гэвэл захиалагчдын хурээ багасаж ер прокурор,цагдаа тагнуулын дарга нар, тэднииг томилогчдыг л барихад хангалттай
Ene prokuror enhamgalan gedeg elbegdorjiin gariin uzuuriin hujaa joomiig zailuulj yal asuu
1984 онд алагдсан Төмөр -Очирын хэргийг 1988 онд өар хүн амины хэрэгтэнд тохсон НАХЯ үүнийг сайн судал тэгвэл 1998 огд алагдсан СЗоригын хэргийг 2016 онд өас өөр хүн амины хэрэгт тохож байгаа юм биш үүТЕГ
Алсан хүмүүсээс нь л асуучихаад дээ
Harin alsan humuus ny odoo yal avchaad baigaa biz dee? Tegeed hen zahialga ogsniig helj medehgui baigaa yumuu haishaa yum be?!
Тэнэг монголчууд хэрэг алга
Solongosiin neg kino baidagdaa (bi gemt heregten ) kinon d 18jil emegteichuudiig alsan heregteng barihiin tuld murdugch n uuruu zohiol bichij eejiigee aluulsan zaluug shou nevteruulegd oruulj gemt heregtniig ileruuldeg shig nevteuuleg hiivel bi hen zahialsniig helj boloh um
иргэд хардах эрхтэй иргэдэд ямар үнэмшил энэ шүүх хурал үлдээв? энэ аллага захиалгатай юм байна. захиалагч нь өнөөдөр амьд сэрүүн өндөр албан тушаалтай байгаа юм байна. Батүүл, булган хоёр аллагад оролцогч юм байна гэсэн сэтгэгдэлтэй үлдэв. шүүх прокурор захиалгын дагуу энэ шүүх хурлыг захиалгаар хийж бэлдсэн жүжиг байна. шүүх прокурор яаж дампурсныг монголчууд харав.
Хөөрхий энэ прокурор, шүүхийн хэдэн албан тушаалд дуртай хүмүүс ингэж бууны ноход болох ч гэж дээ. Мангаа Догийн эцсийн зүүд гэж зохиол байдаг. Яг та нарт зориулаад Бямбын Ренчин гуай биччихсэн байдаг юм Түүнийг дахин дахин уншаарай даа
Захиалгатай хэрэг гэдэг ямар хэрэг болохыг ч ойлгоход бэрх боллоо Яагаад заиалсан юм бол? Яагаад гуйцэтгэх болсон юм бол? Гуйцэтгээд юу хожсон юм бол? Татгалзвал яах байсан юм бол? Тэр бухэн тодорхой болоогуй бол хэргийг шуух боломж бий юу?
Тэр 3 хүн нь жинхэнэ захиалагчээ мэдэхгүй байхаа. Жинхэнэ том захиалагчаасаа үүрэг авсан нөхөр тэр хүмүүсээр алуулаад,өөрийг нь үгүй хийсэн байж магадгүй. Тэгвэл энэ 3 өөр хэнийг гэж хэлэх вэ.
Захиалсан хумууснь тэр уед маш ондор суудалтай нолоотэй хумуус байсан!Зориуд хэргийг илэруулэхгуй гэж еронхий прокурор,дээд шуухийг сольж ямарч ажлын анхны мэдэлгуй амьтадыг тавьж тооруулж байсанаас дугнэхэд троийн оргил хавьцаа Эрдэнэтээс хуний гараар могой барин монго цохиод амташсан амьтадл гэдэгнь ойлгомжтой байгаа!
Прокурор,шүүгч бүгд алуурчин ,хулгайч луйварчдын эрх ашигт үйлчилж хэвшсэн шүү дээ. Одоо бүр ил цагаандаа гарч гэмгүй,мөнгөгүй хүнийг шууд тулгаж ялладаг болсон. Шүүх засаглал Дорлигжав,Зориг нарын үед өмхийрөөд мөхсөн юмаа.