sonin.mn
Өнгөрсөн амралтын өдөр Толгойт өртөө орчимд хоёр оюутан галт тэргэнд дайруулж нас барсан хэрэг гарсан байна.
 
Төмөр замын цагдаагийн албаныхан уг ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлсэн мэдээллийг өглөө. УБТЗ-ын Тээврийн хяналтын алба ослын талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж буйгаас гадна цагдаагийнхан ч хэргийг тодруулж байж дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв.  Ойрын  өдрүүдэд  нийт таван хүн төмөр замын ослын улмаас амь насаа алдсан гэх албан бус мэдээ ч байна. Дээрх хэргийг тодруулж цаашид мэдээлэл өгөх болно.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг