Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болж байна.
 
Х.Тамир болон түүний хамсаатан гэгдэх Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан, Н.Сүхбаатар нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэж байгаа юм. “Мөс” хэмээн нэрлэгддэг мансууруулах бодис худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдсан  тэднийг Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2 зэрэг зургаан зүйл ангиар буруутган шүүх хурлыг дуусахад ямар ял оноосныг тухайн цагт мэдээлэх болно.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг