sonin.mn
Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 7-ны өдөр Толгойт өртөө орчмын төмөр зам дээр хоёр оюутан охин галт тэргэнд дайруулж, газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсныг бид мэдээлсэн.
 
"Шинэ анагаах" сургуулийн оюутан болох 1995 онд төрсөн Б, 1986 онд төрсөн Ц нар шалгалтаа өгч дуусаад, гэр лүүгээ харих гэж  явахдаа ийм эмнэнэлт байдалд өртсөн байна.
 
 Төмөр замын гарам нь "Шинэ анагаах" сургуулийн замын хойно байдаг тул тэд гэр лүүгээ байнга л энэ замаараа явдаг байжээ. Тэнд явган хүний дээш гарсан шаттай, түүгээр  бөгөөд  иргэд замаа товчлон явдаг байна. тиймээс ар гэрийнхэн нь гэнэтийн осолд ихээхэн гайхаж байгаа аж.  Тухайн өдөр тэднийг чихэвчний хөгжим сонсож яваагүйг сургуулийнхан нь баталжээ. Сургуулийнхан нь  талийгаач оюутнуудад эмгэнэл илэрхийлэн,  хандивын хайрцаг нээн, ар гэрийнхэнд нь буяны ажилд зориулан мөнгө цуглуулах ажил зохион байгуулж байна.
 
Талийгаач охид тус сургуулийн дөрөвдүгээр курс байсан бөгөөд нэг нь хоёр нялх хүүхэдтэй, нөгөө нь бага насны нэг хүүхэдтэй байжээ. Одоогоор энэ хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд ар гэрийнхэн болон сургуульд нь шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гартал ямар ч мэдээлэл өгөхгүй хэргийг нууцлахыг хүссэн байна.  Оюутан охидын цогцсыг шүүх эмнэлэгь шинжилж байгаа. Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу ажлын 20 хоногт гарах тул одоогоор хэргээр л золгүй ослын шалтгаан тодрох бололтой. 
 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг