sonin.mn
Өнөөдөр нэгэн хачирхалтай гэмт хэргийн этгээдийг шүүх хурал Төв аймгийн сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд болж байна.
 
Согтууран танхайрах үедээ найзынхаа хамрыг тас хазаж " идсэн" гэх  хэрэг үйлдсэн этгээд нь  2016 оны наймдугаар сарын 15-ны өдөр Төв аймагт самранд явж байсан иргэн Б нь найзтайгаа тааралдан  согтууруулах ундаа  хэтрүүлэн  хэрэглэжээ.  Улмаар найзынхаа  хамрыг  тас хазан " зажилж идсэн"  хэрэг үйлдсэн байна.
 
Хохирогч Э нь тухайн үед “Миний хамрыг эргүүлээд өгчих л дөө” хэмээн гуйсан ч өнөөх  нь үл тоон  "зажлан идсэн" байна. Хохирогч  Э  хагалгаанд орох гэсэн боловч  өөрийн хамар байхгүй учраас залгаж оёх боломжгүй болжээ. Харинэмч нар Солонгос улсад хиймэл хамар хийлгэх  санал тавьсан байна. Энэхүү хагалгааны төлбөр нийтдээ 100 сая орчим төгрөг болжээ. Уг хэргийг үйлдсэн Төв аймгийн харъяат иргэн Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1-д заасанчлан хүний биед санаатайгаар хүнд зэргийн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр шүүж байна. Энэ үндэслэлээр шийтгэвэл  түүнд 5-8 жилийн хорих ял онооно.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг