sonin.mn
Улаанбаатар хотын Цагдаагийн газраас сарын өмнө автомат тоглоомын 19 газрын үйл ажиллагааг зогсоосон гэдгийг бид мэдээлсэн.
 
 Гэвч автомат тоглоомын газар ажиллуулсан иргэдийг шалгаж эхэлсэн байна.  Цагдаагийнхан  автомат тоглоомын гурван газар илрүүлжээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар  хорооны оршин суугч 42 настай Г нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт 13 ширхэг автомат тоглоом тавьж, хүмүүсийг мөрийтэй тоглуулж байсныг илрүүлэн  хэргийн газраас нэг ширхэг комьпютерийн процессор, орлогын мөнгө зэргийг эд мөрийн баримт болгон хураан авчээ. 
 
Мөн  Баянгол дүүргийн 17 дугаар  хороонд мөрийтэй тоглоом тоглуулж байсан, Сонгинохайрхан дүүргийн иргэн 47 настай Ц гэгчийг саатуулаад байна. Түүний нууцаар ажиллуулж байсан газраас  193 ширхэг хясаа болон орлогын мөнгийг нь хураан авчээ. Тус дүүргийн 12 дугаар хороонд Сүхбаатар дүүргийн иргэн 28 настай Г мөн л автомат тоглоомын газар ажиллуулж байсныг илрүүлэн, 580 ширхэг зоос болон орлогын мөнгийг нь хураан авч, хэргийг нь шалгаж байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг