sonin.mn
Авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон Нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүх батлан даалтанд гарсан мэдээ байна.
 
Баянзүрх  дүүргийн нутаг дэвсгэрт орших “Их цуурай ам”-д газар эзэмших гэрчилгээг БНХАУ-ын иргэнд олгохдоо 200 гаруй сая төгрөгийн хээл хахууль авсан хэргээртүүнийг  өнгөрсөн оны долдугаар сард цагдан хоригдсон юм.  Н.Батсүхнь  хагас жил хоригдож байгаад  энэ сарын 11-ны өдөр батлан даалтад гарчээ. Түүнийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн үйлдэл дээр нь барьсан тул шүүгчийн захирамжийн дагуу цагдан хорьж хэргийг нь АТГ руу шилжүүлж хамтран шалгаж байсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч прокрор руу шилжсэн байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг