sonin.mn
АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын нөлөө бүхий мэргэжилтнүүдийн нэг Жэймс Клэйпэр өнгөрсөн долоо хоногт Оросын кибер халдлагын талаар мэдэгдэл хийсэн билээ.
 
Энэ үеэрээ тэрээ Кремлийн эрх баригчдын захиалгаар Москвагийн хакерууд дэлхийн 10 гаруй орны сонгуульд нөлөөлсөн хэмээсэн юм.
 
Тодруулбал Оросын хакерууд  хөрш  Монгол улс зэрэг оронд өнгөрсөн зун болсон парламентын сонгуулийн санал хураах үйл явцад  нөлөөлсөн кибер халдлага үйлдэж, Москвад ашигтай улстөрийн бүлгэмүүдэд дэмжлэг үзүүлсэн аж. Жэймс Клэйпэр  тун удахгүй Москвагийн захиалгаар хийгдсэн сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц хакерын ажиллагаануудын талаар улс, орнуудын мэдээлэлтэй цуг дэлгэхээ амласан юм.
 
УИХ-ын 2016 оны сонгуулийн дүн Оросын хакеруудаас болсон гэж үү?
 
Э.Мягмар