-Тус компани 13 удаа шалгалтад бүдэрсэн ч архины тусгай зөвшөөрлөө сунгуулж чаджээ-
Одоогоос арван жилийн өмнө “Азийн чоно” ХХК-ийн үйлдвэрлэсэн архинд 15 хүн хордож амиа алдсан, мөн цөөнгүй иргэн эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирсон гашуун түүхийг уржигдар болсон үйл явдал дахин харууллаа.
Тухайн үед тус компани архиа техникийн бохирдлыг цэвэрлэдэг спиртээр найруулсан байсан гэдэг.
Энэ бодис нь хүний уураг тархины төв мэдрэлийн системд нөлөөлдөг. Ялангуяа нүдэнд хамгийн их нөлөөлдөг. Амь насаа алдсан хүмүүс бүгдээрээ хараагүй болж өнгөрсөн гэдэг баримт бий. Тэгвэл уржигдар Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт архинаас болж амь насаа алдсан гэх таван иргэнийг урьдчилсан байдлаар архинд хордсон байж болзошгүй гэх дүгнэлтийг албаныхан гаргасан. Тэгэхээр дээрх таван хүн техникийн бохирдлыг цэвэрлэдэг метинолийн спиртээр найруулсан архи уусан юм биш биз гэсэн хар төрж байна. Ямартай ч хэргийн газраас "Найрсаг" нэртэй архины шил, "Гайхмаараа" шил арчигч бодис олдсон байна. Нас барсан иргэд байрны сантехникч болон манаач, үйлчлэгч байсан, нэг нь эмэгтэй байсан тухайг албаныхан хэлж байна. Одоогоор уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж ажлын хэсгийг ч байгуулсан байна. Тэд ямар учир шалтгаанаар иргэд нас барсныг тодруулах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулахаар ажиллаж байгаа аж.
Ямар бодисоос хордсон болох нь эд эсийн нарийвчилсан шинжилгээгээр гарна
Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Хэрэг бүртгэлт явагдаж байна. Урьдчилсан байдлаар эдгээр иргэд нэг дор бөөндөө байж, нэг зүйлээс хордсон байж болзошгүй гэсэн таамаг байна.
Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд шилжүүлж, шинжлүүлэх ажиллагаа хийгдэж байна. Ямар бодисоос хордсон болох нь эд эсийн нарийвчилсан шинжилгээгээр гарна. Иймээс архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, ялангуяа чанар, стандартын шаардлага хангаагүй, үйлдвэрлэсэн газар нь тодорхойгүй архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдаж авахгүй байхыг иргэд та бүхнээс хүсч байна” гэв. Мөн олон тооны иргэд хордсон байдалтайгаар амь нас нь эрсэдсэн учраас шүүх шинжилгээний эцсийн дүн гарах хүртэл өчигдрөөс эхлэн энэ сарын 20-ныг хүртэл архи, согтууруулах ундааг зарахыг хориглосон шийдвэрийг гаргаж гурван хоногийн турш 500 гаруй байцаагч дэлгүүрүүдэд шалгалт хийхээр болсон байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаа, прокурор, мэргэжлийн хяналтын байцаагч нар “Мөнхжин-Од” ХХК-ийн үйлдвэр дээр очиж “Найрсаг” гэх архийг хураан авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү шинжлүүлэхээр шилжүүлжээ. Мөн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, тухайн байрыг лацдаж битүүмжилсэн байна. Учир нь хордож амиа алдсан иргэд “Мөнхжин-Од” ХХК-ийн үйлдвэрлэсэн 3500 төгрөгөөр борлуулдаг “Найрсаг” гэх архи уусан байна.
Юутай ч олон нийтийн дунд төдийгүй хууль хяналтынхны хэлж буйгаар нас барсан иргэн “Гайхмаараа” шингэн бус “Мөнхжин-Од” ХХК-ийн “Найрсаг” гэх цэнхэр шилтээс болж амь насаа алдсан байх магадлал өндөр гэнэ. Ийн хэлэхийн учир нь бид өнгөрсөн дугаартаа тус компанийн хууль бус үйлдлийн талаар тодорхой мэдээллийг олон нийтэд өгсөн учраас энэ удаад дахин нурших нь илүүц байх. Өөрөөр хэлбэл, удаа дараа шалгалтад бүдэрч хуурамч архи үйлдвэрлэж байгаа тус компанийн ард талд хэн гэгч эрхэм өнөөдрийг хүртэл тэдний энэ мэт хууль бус үйлдлийг хаацайлсан бэ гэдэг нь анхаарал татах асуудал.
Хэрвээ шинжилгээгээр тус компанийн архинаас болж хордсон гэсэн дүгнэлт гарвал хариуцлагыг зөвхөн компанийн захирал болон бас бус хүмүүс үүрэх үү гэдэг нь ч сонирхолтой. Мэдээж тус компанийн ар талыг дааж өнөөдрийг хүртэл хуурамч архи үйлдвэрлэх бололцоог нь хангаж өгсөн эрх мэдэл бүхий албан тушаалтыг ч бас хариуцлагад татаж хүний амь нас хөнөөхөд санаатайгаар гар бие оролцсон гэх хэрэгт буруутгахад болохгүй зүйл байхгүй.
Хэрвээ одоо л тус компанид холбогдох хууль хяналтын байгууллагынхан доривтой арга хэмжээ авахгүй бол энэ мэтээр зүсээ хувилгаж хэдэн ч хүний аминд хүрэхийг хэн ч хэлж мэдэхгүй гэдэг нь бодит үнэн. Угтаа бол хуулийнхан дүрэм журмаа хэрэгжүүлээд олон удаагийн шалгалтад бүдэрсэн тус компанийн тоног төхөөрөмж үйлдвэр нь лацдаад үйл ажиллагааг нь бүр мөсөн зогсоох ёстой гэж хэлэх байна.
Р.Саруул
Эх сурвалж:"Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Эрүүгийн цагдаагийн газрын зохих албан тушаалтан хяналтыг хуулийн дагуу тавьж, өөрийн ашиг сонирхлоо хойш тавьсан бол ийм зүйл гарахгүй байлаа даа. Архины үйлдвэрт хяналт тавих чиг үүрэг мэргэжлийн хяналтаас гадна тус байгууллагад бий шүү дээ. Хэтэвч зузаарч амьдрал нь сайжирч, суудал ахисан долигнуур нэгэг
Manai Mongold orosd bolj bgaa buh l bolj butehgui zuils yag toliny tusgal shig davtagdah yumaa...zavaarsan yum...oros bol muu muuhai yum jishee bolson uls
Tv geeer dandaa bolj butehgui zuil gargaj yag jishgeern teriigne heseg hugtsaanii daraaa duiraah yum.
с.эрдэнэ гэсэн
Amidrah batalgaa algaa
элбэгээ толгойлогчтой МАНАН хэмээх мафийнхан гадны эдийн засгийн алуурчдын даалгавараар эх орон, тусгаар тогтнол, ард түмэн гэж хуцаад байдаг үхэр монголчуудыг устгах ажлыг хотын агаар, хөрс, усыг өөрсөдөөр нь бохирдуулах, архин далайд живүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаагийн тод жишээ мөнөөс мөн. эдийн засгийн алуурчдын гар хөл болсон луйварчдаас салахгүй бол монголын мөхөл сөнөл ойрхон болж байна.
өнөөдөр ч гэсэн 3500 төгрөгийн үнэтэй архи байдаг гэдэг маш хачин юм байна даа, Азийн чонын дараагаас л энэ хуурамч архи үйлдвэрлэхээ больсон гэж бодож байсан. Хор үйлдвэрлэж мөнгө ологсодыг бурхан гэсгээх болтугай, бурханаас л хүсэхээс өөр манай холбогдох хяналт шалгалтынхан бол чадахгүй юм байна л даа
Үхлийн архи үйлдвэрлэгчийн нэр, албан тушаалыг зарлаж хуулийн дагуу хариуцлагыг үүрүүлэх хэрэгтэй ш дээ. Энд төрийн томчуудын танил тал байхыг үгүйсгэхгүй байна. Төрийн томчуудаас л эхлэлтэй байдаг. Хэн арын хаалгаар эрх олж авч бна тэр нь төрийн омчуудын л танил тал байдаг ш дээ.
teneg novsh miny erj haigaad ezniig ni olooch ta nart iim bolomj baigaa uuregtei, utaanii talaar gehed Baabaraas deer barumt notolgootoi gants niitlel bichsen uu< chadahgui archaagui gutamshig amytad setguulch nertei, dotoodiin ene ter yum unshih haraach< gadaad bol sanasan ch chadahgui l dee, chadahgui baij modgor gedeg ny haha shal bandii yum aa!!!
Од гариг, ан араатны нэрээр архи нэрлэдэггүй юм аа.
za baiz hurdhan neree uurchluuud . ezneeree hadmaaa taviad . arhiaa vrgeljlvvleedd vildverlene dee . manai nam garchihsan baihad umbvvvnvvd mmuuruuud yadiiin .
Хэн хэн энэ архины эзэн гэдгийг зарлаад тухайн уед нь арга хэмжээ авлгуй явуулаад байсан албан тушаалтныг эруугийн харуйцлагад татаад явбал дахин дахин гарахгуй эцэст нь энэ хариуцлагагуй уйлдэл чинь авилгал юмаа иймд авилгалтай тэмцэх газар ажилаа хийхгуй байна гэсэн уг
Songinod songuuliin uyer MAN s taraasan arhi daa
бас л 1 эрх мэдэлтэний үйлвэр бгаа,одоо худлаа гайхмаараа гэдэг цэвэрлэгч шингэнээс хордсон болгочихоод байх шиг,5хсний алтан амь хөөрхийлөлтэй
Аливаа бузар, бусармаг гэмт хэрэг гарахад хийсэн эзэн, ард нь байгаа хамгаалагч нарын нэр гарахгүй байж байгаад чимээ шуугиангүй замхардаг. Энэ бүхний эцсийн эзэн нь нөгөө л эрхтэн дархтнууд байдаг. Үүнийг илчлэхээр эхэлсэн хэвлэл мэдээлл ч дуугүй болдог. Ингэж бие биендээ барьцаалагдсан төрийн байгууллагууд байгаа цагт юм сайжрахгүй, улам л уруудна.
мөнч олон жил аймаар муухай амт үнэртэй хямд хятадын спиртийг крантны усаар найруулж шөнө өдөргүй зарлаа ш дээ. ялангуяа төмөр замд новш гэж зүгээр буудчихаж болдоггүймуу?
мөнхжин одын чинь нууц ноёнтон нь АН-гийн ЭРДЭНЭБАТ биз дээ бага нуурт баахан хүний аминд хүрчихээд авгайгаа зоолиосолж шоронд хийсэн гэж ярьдаг яагаад ийм хүмүүст хариууцлага тооцдоггүй юм бэ их хурлын гишүүдийг эргүүлэн татдаг хууль байх ёстой
Erdenebat Lalaraa chi boloichee pizda mini
гэр хороололд энэ архийг зардаггүй дэлгүүр гэж байхгүй.0,5л 3500, 0,75п 4800 гэж зардаг.гудамжныхан бол ийм л архи ууж бгаа,энийг захын хорооны цагдаа хэлнэ.