sonin.mn
Энэ сарын 17-ны өдөр арван хоногтой нярай хүүхдээ  зүүгээр шивж хүндээр гэмтээсэн ноцтой хэрэг Баянхонгор аймагт гарсан байна.
 
 Баянхонгор аймгийн эмнэлэгт бие нь ихэд муудсан нярай хүүхэд ирэхэд нь  эмч нар үзлэг хийхэд бүх биеийн хэсэг рүү нь зүүгээр шивж хүндээр гэмтээсэн байжээ. Төрүүлсэн ээж нь дөнгөж төрөөд арав хонож буй  хүүхдээ ийнхүү санаатайгаар гэмтээсэн аж. Тус аймгийн эмч нар яаралтай тусламж үзүүлж, хүүхдийн амь насыг аварчээ.  Тус аймгийн цагдаагийн хэлтэс хүүхдээ санаатайгаар гэмтээсэн эхийг мөрдөн байцааж,  шалгаж байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг