sonin.mn
Нийслэлийн Баянгол дүүрэгт таван иргэн архинд хордож нас барсны улмаас мэргэжлийн байгууллагынхан хордсон шалтгааныг тодорхойлохоор архи, согтууруулах ундаанд шинжилгээ хийж эхэлснийг бид мэдээлсэн.
 
Одоогоор мэргэжлийн байгууллагынхан шинжилгээ хийгээд  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хариуг хүлээж байгаа гэх мэдээллийг өглөө. Ингээд мэдээллээ нэгтгэн  тухайн иргэд ямар архинаас хордсон болохыг албан ёсоор мэдээлэх юм байна. Одоогоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан тодорхой нэр төрлийн 7378 шил архийг худалдаалахыг түр хоригложээ. Мөн 80 шил архинаас дээж авч лабораторид хүргүүлсэн байна. Үүнээс гадна иргэд, зарим дэлгүүр согтууруулах ундааг гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаалах зөрчил ч илэрчээ.
 
Ийм зөрлийн талаар иргэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай штабын 70128012, 311089 дугаарын утсанд мэдэгдэж, болзошгүй эрсдэээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг сануулж байна. Мөн шинжилгээ бүрэн дуусахаар мэдээлэл өгнө гэлээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг