sonin.mn
Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Мөрдөн байцаах газарт хандах “Жи тайм” сүлжээний бизнест элсээд, хохирогч болсон  иргэд тус газарт ирж гомдлоо мэдүүлэх нь нэмэгдсэн байна.
 
Цагдаагийн байгууллагаас энэ сүлжээнд  элсэж, хохирснийг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.. Тиймээс  ЦЕГ-ын Мөрдөн байцаах газарт хохирогчдоос мэдүүлэг авч буй тул хохирлоо барагдуулах гэж ирсэн  иргэн их  байлаа.  400 мянган төгрөгөөр элссэн тэтгэврийн буурлаас эхлээд хоёр сая 300 мянган төгрөгөө 19 сая төгрөг болгон буцаан авахаар гэрээ байгуулсан  төрийн албан хаагч ч гомдлоо өгч эхэлжээ. Хохирогч болсон иргэд Мөрдөн байцаах газарт очихдоо, өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, төсөл хөтөлбөрт элсэх үедээ бүрдүүлж өгсөн баримт, гэрээний хуулбар, цахим бүртгэлд өөрийн байршлыг харуулсан бүртгэлийн хуудас, бусад баримт, мөнгө авсан урамшуулалтай холбоотой материалуудаа бүрдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.  
 
“Жи тайм” сүлжээнд элссэн иргэдийн ихэнх нь төрийн албан хаагч,  багш, эмч  олон байна. Мөн одоогоор ““Жи Тайм” сүлжээний хохирогчдын тоо 400-д хүрч, хохирлын хэмжээ 200 саяд хүрсэн гэх мэдээлэл  ч байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг