sonin.mn
Нийслэлийн Баянзүрх дуүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэдийг халамж, зээл тусламжид хамруулна хэмээн залиладаг байсан этгээдэд 13 жил нэг capын ял оноосон байна.
 
 Шүүхийн шийдвэрээр уг эмэгтэй  чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлэх юм.  Шүүгдэгч эмэгтэй С нь “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан байна. Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан шагналд тодорхойлно, жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон, гаалийн татварын мөнгө шилжүүл” гэх мэтээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагын захирлуудыг хуурч залилан хийдэг байжээ.
 
Өмнө нь залилан мэхэлсэн гэмт хэргээр ял шийтгуулж суллагдаад, ялтай байх хугацаандаа буюу 2014 оны тавдугаар сарын 14-нөөс 2016 оны гуравдугаар сарын 23-ны хооронд нийслэлийн таван дүүрэг, 16 аймгийн нийт 194 иргэнээс 111.855.850 төгрөг залилан авсан гэмт хэргийн улмаас ийнхүү ял эдлэх болсон юм байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг