2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 454 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 370 дуудлага бүртгэгдлээ.
Зам тээврийн ослын улмаас 19 хүн хүнд, хөнгөн гэмтсэнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 6 /үүний улмаас 1 хүн гэмтсэн/, явган зорчигч мөргөж гэмтээсэн 12, онхолдох хэлбэрээр 1 /үүний улмаас 2 хүн гэмтсэн/, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 /үүний улмаас 2 хүн гэмтсэн/ бүртгэгджээ. Үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 1, зорчигч 1 бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 34 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал:
1. СХД-ийн нутаг Өнөрийн гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 5 настай Б-г мөргөж гэмтээн ГССҮТ-д хүргэж өгөөд орхиж явсан.
МУ-ын ЗХАБТХ-ийн 13 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй” бөгөөд энэ хуулийг зөрчвөл “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу 240,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг.
Гэтэл өчигдөр сургуулийн насны 2 хүүхэд хичээлээ тараад асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ бэртэж гэмтсэн байх тул дээрх заалтын дагуу асран хамгаалагч, тухайн сургуулийн багш, захирал, эцэг эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар шалгалтын ажлыг эхэллээ.
Сэтгэгдэл0
Бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүүхдээ сургуулиас нь авч өгөхөд чөлөө олгож байя. Тэгэхгүй бол ажил ажил гэсээр байгаад хүүхдүүдээ хохироох нь байна.
малнууд эцэг эхтэй нь дайрч алаад байна
Huuhdee harj handah n etseg ehiin uureg. Zuvhun mashinii osol geltgyu gaduur gantsaaraa yavaa huuhduud ih yum uzej baij tom boldog. Hotiin tuvruu surguulid gantsaarang n yavuuldag huuhed n unetei gutlaa bulaalgaad hul nutsgen harisan huuhdiin tuhai sonsoj bailaa. Etseg eh n unetei gutal, utas aldlaa gej tsagdaa ruu yavj bna gesen shuu. Huuhed aij, sandarch, zovson n hamaagyu yum baih. Huuliin daguu hariutslaga huleelgeh heregtei. Hargalzah hungyu huuhed mashin zamtai gazraar yavuulahgyu baih heregtei. Baga angiin huuhed bol mashinuudiin dunduur haragddaggyu shuu.
Terbish namsrain zurhaig daghaas iluu suuliin ueiin shine zurhaichidiin tsag toolol zordog bolj suuliin ueiinh zuv
Zuunbayngaas hangi ruu tumur zam tavih yundaa baina ve yagaad tavih geed baigaagaa delgerengui helmeer yumdaa
Suuliin ueiinh zuv yumshig