Өнгөрсөн оны сар шинийн баяраар Замын цагдаагийн газар дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 351 дуудлага бүртгэгдсэн байна. Үүний улмаас 50 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирчээ.
Гарсан зам тээврийн осол, хэргийн шалтгаан нөхцөлийг тогтооход, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн бэлгэшээж шинийн нэгний өглөө иргэд олноороо Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан руу авирахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж машинаараа өндөр газар руу авирч улмаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг.
Тиймээс иргэд тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж, явганаар гарах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-аас онцлон анхааруулж, зөвлөж байна. Өндөр уул, овоо руу авирахдаа машинаар гаралгүй, явганаар гарахыг сануулж, дүрэм зөрчсөн тохиолдолд торгох арга хэмжээ авах юм байна. Шинийн 2-ны өдрөөс орон нутаг руу чиглэх тээврийн хэрэгслийн ачаалал эрс нэмэгддэг.
Иргэд орон нутгийн замд хяналт шалгалт байхгүй хэмээн хөнгөмсгөөр найдан хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал ихээр бүртгэгддэг. Тухайлбал өнгөрсөн оны баяраар орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 4 хүний амь нас хохирсон байна. Иймээс ЗЦА-аас олон улсын болон улсын чанартай хатуу хучилттай авто замуудад хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулж хурд хэмжих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, хамгаалах бүсний хэрэглээн дээр тавих хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтуудыг эрчимжүүлнэ.
Баярын өдрүүдийг угтаж иргэд, олон нийтэд цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг Авто радио 96.3-аар 15-20 минутын зайтайгаар өгөхөөс гадна traffic.police.gov.mn, Замын цагдаагийн алба facebook хаягаар тогтмол өгч ажиллана. Цагдаагийн байгууллагын алба хаагчид баярын өдрүүдээр гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй зорчуулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана гэж ЗЦА-аас мэдээллээ.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Сэтгэгдэл0
Мухар сохор сүсэгтэй хүнэнцэрүүд мөн ч их мангартах юмдаа. Ингэж мангартаж явахынхаа оронд зам дагуух хогийг цэвэрлэж буянтай ажил хийвэл харин хийморь нь сэргэнэ дээ.
GARAAD ARHIA UUCHAAD BAACHAAD GAL TUIMER TAVICHAAD BUUJAAHAD CHINI,
mongoliin niit trasgenderuuddee irj bui sar shiniin mend hurgie.shine ond bugdeeree avarga arslan buhchuud naizuudtai bolohiig eruue.shiniin 3nd ahmad trasgenderiindee zolgolttoi tul delgerenguig 9910 8891 utasaar lavlana uu.
үмбүү үхэрнүүд ккккк, утаатай тэмцье, авилгачидтай тэмцье гэхээр цугладаггүй, өөрснийгөө л даатгаж ууланд гарсан сармагчингууд хахахаха хүн мичинээс гаралтай нь заримдаа харагдаад байх юмаа ДАРВИН өвөө
chaavaas yaduu busdad itgelee aldsan humuus yosoo ulandaa gishgehgui bizee.davarsan haraal idsen novshnuud jujig buu tavi.mongol sertugei.
odookhon ukhaar mongolchuudaa.mash evgui hezee ch zasaj bolomgui denduu ikh aldaa oirkhon boljee.mongol hunii oyun ukhaan unekheer sanaa zovooj bna.
choniig uurend agnana gedeg ene baikhdaa.chono uurendee olziitei gehdee alagdana.yagaad gevel khariin hund zai tavisan chinii buruu yum.