sonin.mn
Улаанбаатар / МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүд эрхийнхээ хүрээнд үзэл бодлоо илэрхийлэн, тайван жагсаал хийлээ.
 
Монгол Улсад ч өчигдөр Сүхбаатарын талбай дээр гурван эмэгтэй хагас нүцгэн байдалтайгаар оффшорчдыг эсэргүүцэн, биедээ лоозон зүүж эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэднийг  цагдаа нар баривчилсан,  жагсаал цуглаан хийх зөвшөөрөл аваагүй  байсан гэх яриа гадуур тарж байна. Энэ талаар УБХЦГ-аас тодрууллаа.
 
УБХЦГ-ын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах газрын тасгийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амаррмөрөнгөөс тодруулахад, цагдаагийн газар албан ёсоор тэднийг баривчлаагүй. Харьяа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс уг эмэгтэйчүүд яагаад хагас нүцгэн жагсах болсныг шалгаж байна. Энэ нь  албаны үгээр бол материалжуулж байгаа гэсэн үг. Шалгалтыг хийж байгаа Сүхбаата р дүүргийн нэгдүгээр хэлтсээс лавлахад ийм хариу өглөө гэв. Бидний дэргэд тэрбээр утсаар ярьж ийм хариу авч өгсөн юм. УБХЦГ-т 14 цагт иргэдийн мөнгө залилсан сүлжээний хэргийн талаар л мэдээлэл өгнө. Түүнээс бус талбайд жагссан эмэгтэйчүүдийн асуудал яригдаагүй гэсэн мэдээллээс өөр зүйл байсангүй. 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг