sonin.mn
Хүүхэд хулгайлахыг завдсан дүрс бичлэгийн мөрөөр цагдаагийн байгууллага шалгаж байгааг бид өчигдөр мэдээлсэн. Сүхбаатар дүүргийн цагдаа нар хүүхэд хулгайлах гэж байсан этгээдийг тогтоож, байцаалт авч эхэлжээ.
 
Энэ сарын 7-ны өдөр нэгэн дунд сургуулийн сурагч хүүхдийг үл таних эрэгтэй хүн аманд нь бор зүйл чихэн, хүчээр  хулгайлж авч явахыг завдсан гэх тайлбартай дүрс бичлэг олон нийтэд тархсан юм. Гудамжны камерт бичигдсэн дүрс, байрлал, цагаар нь шалгаж үзэхэд  Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр  дэх 11 дүгээр  хороололд уг үйл явдал болсон нь тогтоогджээ. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нар хүүхэд хулгайлах гэж оролдсон этгээдийг хэн болохыг тогтоож, мэдүүлэг байцаалт авч эхэлсэн байна. 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг