sonin.mn
Улаанбаатар / МОНЦАМЭ/. С.Зориг агсныг хөнөөсөн ялтнуудын давж заалдах шүү хурал өнөөдөр бас л олны анхаарлыг татаж байна. Шүүх хурлын Ерөнхий шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр Ц.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нар ажиллаж байна.
 
Шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар хорих байрнаас цахимаар холбогдож шүүх хуралд оролцож байгаа нь онцлог. байгаа юм. Шүүх хурал эхлэхэд яллагдагч Т.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргалаа.
 
  С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун өмнө нь шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьж байсан бөгөөд энэ талаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, үүнтэй холбоотойгоор өнөөдрийн хурал болж байгаа юм. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралд С.Оюун оролцоогүй бөгөөд ах С.Баяр нь ирж оролцож байна.  С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан  “Давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатны шүүх хуралд хэрэглэсэн нотлох баримтыг шинжин судлах ажиллагаа явагдахгүй.
 
Зөвхөн анхан шатны шүүх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн эсэхийг хэлэлцдэг. Тиймээс шүүх хурлыг нээлттэй явуулах С.Оюуны хүсэлтийг   уламжлан хүргэж байна” гэв. С.Зоригийн  ах С.Баяр  “Би хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт, миний төрсөн дүү С.Оюун өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй. С.Оюун гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул би түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирж байгаа юм.
 
Хоёрдугаарт, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг миний зүгээс ч гэсэн тавьж байна” гэсэн саналууд тавилаа.  Шүүх хуралдаанд цахимаар оролцож буй Т.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтэй байхад Ц.Амгаланбаатар "Хэлэх санал байхгүй" гэжээ.  Улсын прокурор Ж.Сандаг-Очир "Энэ хэрэг нь төрийн маш нууцад хамаарна гэсэн дүгнэлтийг шинжээч гаргасан учраас Шүүх хуралдааныг хаалттай явуулах нь зүйтэй гэв. Эдгээр  саналуудыг шүүгч нар хэлэлцээд, Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ шийдвэрээ танилцуулав.
 
Тэрбээр “35 дугаар хавтаст хэргийн 215-220 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт бий. 1998 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн энэ хэрэг маш нуу
цыг зэрэглэлд хамаарах болсон. Тиймээс хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, хуралдааныг хаалттай явуулахаар боллоо” гэж мэдэгдлээ. Ийнхүү Давж заалдах шатны шүүх хуралдаанНийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд  хаалтай горимоор үргэлжилж байна. 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг