sonin.mn
ФРЕСНО. /BBC/. АНУ-ын Калифорни муж улсын Фресно хотын төвд орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө нэгэн зэвсэгт этгээд гал нээсний улмаас гурван хүн амь үрэгдэж, нэг хүн шархадсан тухай цагдаа нар мэдэгдлээ.
 
39 настай сэжигтэн Кори Али Мухаммад баривчлагдах үедээ “бурхан бол аугаа” гэж арабаар хашгирч байсан гэж тус хотын Цагдаагийн газрын дарга Жерри Дайер хэлэв.
 
Амь үрэгдсэн болон шархадсан дөрвөн хүн бүгд цагаан арьстнууд байсан гэж Ж.Дайер хэлээд “гэмт этгээд цагаан арьстнуудыг үзэн ядсан агуулга бүхий постуудыг фэйсбүүк хуудсандаа бичсэн байсан” гэлээ.