МАН-ыг эрх барих үед данхайдаг төрийн бүтэц Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад биеллээ олж байна. Х.Бадамсүрэнг захирлаар томилоод, бүх эрхийг нь булааж авч өгсний цаад шалтгаан нь ердөө л “шахаа”. Эхлээд хүнээ “шахаж” замаа засаад, дараа нь тэдгээр албан тушаалтнуудаа төрийн мөнгийг хулгайлах урсгал болгон ашиглах нь ойлгомжтой.
Х.Бадамсүрэн захиралд дөрвөн орлогч томилж өгсөн. Тэгвэл тэрээр өөртөө орон тооны долоон зөвлөх нэмж авчээ. Тэд бүгд орлогч захирлын зиндааны эрх хангамжтай аж. Ажлын албаны дарга бөгөөд дотоод ажил хариуцсан зөвлөхөөр Б.Цэцэг-Очир, санхүү хариуцсан зөвлөхөөр Д.Үүрийнтуяа, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Д.Адъяа, техник технологи хариуцсан зөвлөхөөр Н.Бямбадорж, худалдаа хариуцсан зөвлөхөөр Я.Пүрэвээ, хангамж хариуцсан зөвлөхөөр С.Жамбаа нарыг томилжээ. Х.Бадамсүрэнг боловсрол мэдлэг нимгэн хүн гэдгийг түмэн мэднэ, гэхдээ л ерөнхийлөгчөөс олон зөвлөхөөр өөрийгөө тойруулж, толгой муутайгаа гайхуулах хэрэг юун.


Э.Бат