sonin.mn
Монголын хоёр иргэн гадаадад амиа алдсан тухай мэдээ нэгэн зэрэг сонорт хүрэв.
 
АНУ-ын Чикаго хотын ойролцоо ажиллаж амьдардаг, манай иргэн Г.Зулцэцэг сураггүй алга болсны дараа цогцос нь машины тээшинд илэрчээ. Цогцос нь танихын аргагүй болсон байсан бөгөөд, гэмт хэргийн хохирогч болсон байх магадлалтай аж. Г.Зулцэцэгийн тухайд, тэрбээр 2015 оны 11-р сард сувилагчийн сургалтанд суухаар оюутны визээр тус улсад очсон ба солонгос хоолны газар болон өөр нэг сүшиний газар ажилладаг байсан байна.
 
Тэгвэл Францын Легион цэрэгт алба хаадаг Монгол Улсын иргэн 28 настай О.Бат-Аргамж байлдааны сургуулилалтын үеэр амиа алджээ.Тус улсын прокурорын байгууллагаас амиа алдсан цэргүүдийг голын усны ширүүн эргүүлэгт завь хөмөрснөөс осолдсон гэж мэдээлжээ. О.Бат-Аргамж нь Францын армид алба хаагаад гурван жил болоод байжээ.
Эхнэр, хоёр хүүхдийн аав түүний том хүү нь долоон настай, бага хүүхэд нь хоёр сартай юм байна. Монгол цэргүүд 10 жилийн өмнөөс тус армид алба хаах болсон ба ур чадвар, тэсвэр хатуужлаараа шалгарсан 50 гаруй монгол залуу алба хааж байгаа юм байна.
 
Ч.Мөнхбаяр