sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Бөхөгийн гол” гэдэг газар шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ.
 
Тус багийн малчин О-гийн 43 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Энэ сарын 22-нд өвчилсөн үхрээс дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон байна. Тиймээс сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, 43 үхрийг устгалд оруулжээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж:Монцамэ агентлаг